Дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай байгуулсан визгүй зорчих нөхцөлөө түр хугацаанд цуцлахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн ажлын визийг ч мөн адил түр хугацаанд олгохгүй байх аж.
Хоёр орны иргэд визгүй зорчих гэрээ нь хоёр орны аяллын группуудэд ижил тэгш үйлчлэх боловч энэ нь зөвхөн Хятад улсын иргэдэд хамаарах бөгөөд Хятад руу явж буй ОХУ-ын жуулчдад хамраахгүй гэж Засгийн газраас үзсэн байна.
Гэвч БНХАУ-аас анх дэгдсэн коронавирусийн халдвараас эх орныхоо иргэдийг хамгаалах зорилготой бөгөөд түр хугацаанд үйлчилнэ гэдгийг ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин мэдэгджээ.
Одоогоор коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тюмень муж болон Өвөр Байгалийн хязгаараас илэрсэн дээрх өвчтөнүүд бүгд хятад иргэд байжээ. ОХУ-ын Засгийн газар эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан энэ сарын 30-ны өдөр БНХАУ-тай хиллэдэг алс дорнодын хилээ хаагаад байсан юм.
Эх сурвалж: Russia Today
Сэтгэгдэл ( 0 )