БНХАУ-ын Хармөрөн /Хэйдунзян/ мужийн Харбин хотод шинэ төрлийн коронавирусээр халдварласан эмэгтэйгээс эрүүл охин төржээ.
Орон нутгийн ECNS сайтын мэдээлснээр, эмэгтэй 38 долоо хоногтой байсан бөгөөд эхийн биеийн байдал огцом муудаж эхэлсэн тул эмч нар яаралтай кесарево мэс засал хийжээ. Хорвоод мэндэлсэн охин 3.05 кг жинтэй. Түүнийг карантилж, хоёр удаа коронавирусийн шинжилгээ хийсэн ч сөрөг дүнтэй гарсан байна. Одоогийн байдлаар, эх, хүүхдийн бие тогтвортой, сайн байгаа гэнэ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 20 мянга давж, 420 гаруй хүн нас баржээ. Одоогийн байдлаар, 620 гаруй хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гараад байна.
Сэтгэгдэл ( 1 )
эвий дээ, эрүүл саруул бойжих болтугай