БНХАУ-ын тусгай захиргааны бүс нутаг Хонконгийн иргэн 39 нас эрэгтэй коронавирусийн улмаас амьсгал хураасан тухай South China Morning Post сонин мэдээллээ. Ингэснээр эх газрын Хятадын нутаг дэвсгэрээс гадна хоёр дахь өвчтөн амьсгал хураасан нь энэ болсон юм.
Тэрбээр нэгдүгээр сарын 21-нд БНХАУ-ын Ухань хотоос Хонконгт ирсэн бөгөөд далайн бүтээгдэхүүний захаар үйлчлүүлсэн гэдгээ мэдүүлээд байж. Хонконгийн Чангшанан хотоос гаралтай нэгдүгээр сарын 23-нд коронавирусээр оношлогдон “Мэри Гүнж” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.
Үүнээс өмнө Филиппин улсад хоёрдугаар сарын 01-ний өдөр коронавирусээр халдварласан өвчтөн амьсгал хурааж байсан юм.
Хонконгийн нутагт одоогийн байдлаар коронавирусийн оноштой 15 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалж: SCMP
Сэтгэгдэл ( 0 )