ЗИНДАА 2020.02.04 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

#1 НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ САРЫН 10-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ОЛГОНО
 

Өнөөдөр /2020.02.04/  Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олголтыг олгохоор болжээ. Иргэдийн урамшууллын буцаан олголт олгож эхэлсэн 2017 онд нийт 499.7 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2020 онд 911 707  иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох урьдчилсан тооцоо гараад байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 СУРВАЛЖИЛГА: ХӨЛ ХОРИО УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ ЦУСНЫ НӨӨЦ ХОМСДОХ ЭРСДЭЛ ҮҮСЖЭЭ
 

Монгол Улсад сургууль, цэцэрлэгээс эхтэй зарим байгууллагын үйл ажиллагааг ирэх сарын 2-ныг хүртэл хорьсонтой холбоотойгоор цус цуглуулах төвүүд хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй залгаа Сүхбаатар цус цуглуулах төвд 10:30 цагийн үед очиход үйлчлүүлэгч олон байлаа. Бүртгэлтэй доноруудыг идэвхжүүлж, мэдээлэл сурталчилгааг түгээж, шинэ доноруудыг хүлээн авдаг “Цусаа бэлэглэх өдөр” болж байгаа нь энэ аж.

Өглөө 08:30 цагаас эхлэн хүмүүс тасралтгүй үйлчлүүлжээ. Гэхдээ нийслэл дэх цус цуглуулах, сэлбэх үйлчилгээний төвүүдтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Цус сэлбэлт судлалын үндэсний төв буюу Баянзүрх цус цуглуулах төвийг зорихыг эмч нар зөвлөлөө. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд байрлах тус төвийн хаалгаар оронгуут “Та 30-хан секунд зарцуулаад гараа ариутгаарай” гэсэн бичигтэй гар ариутгагч анхаарал татлаа. Ажиглавал, 17 настай охин аав, ээж нь зөвшөөрсөн учраас цусаа бэлэглэхээр ирж байгаа гэнэ. Түүнийг цусны донор сурталчлагч гэх сайн дурын ажилтан угтан авлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 НЭГ САРТАЙ ХҮҮХЭД КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛЖЭЭ
 

БНХАУ-ын Гуйжоу мужид нэг сартай охин хүүхдээс коронавирус илэрсэн тухай Гуйжоу мужийн Эрүүлийг хамгаалах хорооноос мэдээллээ. Вирус илэрсэн өвчтөнийг эмчийн хяналтад тусгаарлан Гуйжоу хотын ардын эмнэлэгт эмчилгээнд хамруулж байна. Одоогоор охины биеийн байдал тогтвортой байгаа аж.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ТОЙМ: МОНГОЛ УЛСЫН УРСГАЛ ДАНС 1.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ 
 


Гаалийн Ерөнхий газраас зарлаж буй гадаад худалдааны статистик нь Монгол Улсын хилээр орж, гарч буй барааны статистик тул шууд гадаад валютын орлого, зарлагыг илэрхийлдэггүй гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Монгол Улсын гадаад худалдааны тоон үзүүлэлтүүдийг нэгтгэсэн тойм мэдээллийг Төв банкнаас өгч байна. Судлаачид уг  үзүүлэлтүүдийг Гаалийн Ерөнхий газрын “Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл”-д үндэслэн, дэлхийн улс орнуудын Төв банкны практикт нийцүүлж, судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан гаргажээ.

Гаалийн статистикаар гадаад худалдааны тэнцэл 2019 онд 1.5 тэрбум ам.доллартой тэнцүү байгаа ч Монгол Улсын урсгал данс 2019 оны эхний 11 сарын байдлаар эсрэгээрээ 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа. Урсгал дансны байнга өндөр хэмжээний алдагдалтай байдаг нь  төгрөгийн ханш суларч байгаагийн үндсэн шалтгаан гэдгийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 ОЛИМПЫН НАЙДВАР БУРИАД БОКСЧИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО

 


ОХУ-ын боксчин Георгий Кушиташвили хар тамхи хадгалсан, цагдаа нарын биед халдсан хэргээр баривчлагджээ. Кушиташвили Буриадын Бичүүр аймгийн уугуул. 24 настай. 2015, 2018 оны ОХУ-ын аварга. 81 кг-ийн жинд тоглодог, жиндээ Оросын хамгийн шилдэг тамирчин. 2019 оны Екатеринбургт болсон ДАШТ-д шагналт байрт шалгарсан. Өчигдөр /2020.02.03/ тэр шигшээ багийн цугларалтад гарах ёстой байлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top