Макаод олон нийтийн арга хэмжээг 15 хоног хориглолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Макаод коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг 15 хоног хориглохоор болжээ.

Макаогийн засаг захиргааны гаргасан шийдвэрээр казино, бооцоо тавих төв, кино театр, тоглоомын төв, интернэт кафе, шөнийн цэнгээний газар, бүжгийн клубуудийн үйл ажиллгаа зогсож байгаа юм.

Макаогийн эдийн засгийн 87 хувийг аялал жуулчлалын салбар эзэлдэг гэх судалгаа бий. Аялал жуулчлалын нийт орлогын 70 гаруй хувь нь казино, мөрийтэй тоглоомын газрууд бүрдүүлдэг ажээ.

Коронавирусийн улмаас нэгдүгээр сарын орлогын 60 гаруй хувь нь тасалдаад байна.

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Макаод одоогийн байдлаар 10 хүн коронавирусээр өвчлөөд байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top