Их Британи, АНУ хятадад буй иргэдээ эх орондоо ирэхийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Их Британи болон АНУ-ын Гадаад харилцааны яам Засгийн газрын зөвлөмжийн дагуу БНХАУ-ын нутагт буй иргэдээ эх орондоо ирэхийг уриалжээ.

Сүүлийн үед БНХАУ-ын нутагт коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, гаднын улс орнуудад ч халдварын тохиолдол буурахгүй байгаа цаг үед эрсдэлээс хамгаалж эх нутагтаа ирэхийг уриалсан байна.

Дээрх хоёр улсын Гадаад харилцааны яамны уриалгатай холбоотойгоор БНХАУ-ын  Засаг захиргаа ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй байна.

Энэ сарын 03-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны мэдэгдэлд “Халдвар тархац нэмэгдэж буй энэ цаг үед гаднын улс орнууд энэ асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандана гэж найдаж байна” гэж дурдаж байсан юм.

Одоогоор дэлхий даяар коронавирусийн 24539 тохиолдол бүртгэгдэж, 493 хүн амь насаа алдаад байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top