Хонконгийн иргэний агаарын тээврийн “Cathay Pacific” компанийн Удирдах зөвлөл хуралдаж 27 мянган ажилтандаа цалингүй чөлөө олгохоор болжээ. Дээрх ажилчдыг гурваас долоодугаар сарын хооронд хэсэгчилж чөлөө олгох юм байна.
Одоогоор Хонконг улсад коронавирусийн тархалт эрчимжиж нэг хүн нас барсан нь ийнхүү компани болон иргэний нийгмийн байгууллагуудыг яаралтай арга хэмжээ авахад хүргэсэн юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 18 хүнд коронавирус илэрч, нэг хүн амиа алдаад байна. Мөн сэжигтэй 210 гаруй тохиолдлыг нарийвчлан судалж байгаа юм.
"Cathay Pacific" компани жил дамнасан улс төрийн хямрал, энэ жил дэгдсэн вирусийн халдвар зэргээс шалтгаалан сүүлийн дөрвөн сарын турш алдагдалтай ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )