Дэлхийн 20 гаруй улс Хятадад хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Дэлхийн 20 гаруй улс шинэ төрлийн 2019-nCoV коронавирусийн халдвартай тэмцэхэд нь зориулж Хятад улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньиний мэдээлснээр, нийт 21 улс орон коронвирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нь зориулж тусламжийн гараа сунгажээ. Эдгээр нь БНСУ, Япон, ОХУ, Таиланд, Малайз, Индонез, Казахстан, Пакистан, Герман, Их Британи, Франц, Итали, Унгар, Беларусь, Турк, Иран, Арабын Нэгдсэн Эмират Улс, Алжир, Египет, Австрали, Шинэ Зеланд, Тринидад Тобаго болон ЮНИСЕФ.

“Хандив нь үнэтэй бөгөөд сэтгэл нь үнэлж баршгүй” гэж тэрбээр онцлоод Хятадын тал Хятадын ард түмний аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхийн, бүс нутгийн эрүүл мэндийн салбарын аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л мэдээллээ хуваалцсаар байх болно гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top