Сингапур улсын Grand Hyatt зочид буудалд болсон бизнес уулзалтын хэд, хэдэн оролцогчдоос коронавирус илэрсэн тухай Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сингапур, Өмнөд Солонгос, Малайзын бизнес эрхлэгчдийн харилцааг нэмэгдүүлэх зорилготой дээрх уулзалтад 109 хүн оролцсон байна. Улмаар Сингапурын харьяат дөрөв, Малайзын харьяат нэг, Өмнөд Солонгосын харьяат хоёр хүнээс коронавирус илрэн тэр даруй тусгаарлаж эмчийн хяналтад оруулжээ.
Одоогоор оролцсон бүх хүмүүсийг тогтоох, асуумж авах, шинжилгээнд хамруулах зорилгоор хяналтын ажиллагаа зохион байгуулж байгаа аж.
Сингапур улсын Grand Hyatt зочид буудлын салбар үйлчлүүлэгч авахаа түр хугацаанд зогсоож, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эх суравлж: CNA
Сэтгэгдэл ( 0 )