БНХАУ-ын Ухань хотын ардын эмнэлэгт дөнгөж төрсөн хүүхдээс коронавирус илэрчээ. Ингэснээр коронавирусийн тохиолдол илэрсэн хамгийн залуу өвчтөн болж байгаа аж.
Хүүхдийн эх нь коронавирусээр оношлогдоод хоёр долоо хонож байжээ. Эрдэмтэд өмнө нь өвчтэй эхээс урагт вирус халдана гэдэгт итгэлтэй бус байсан юм.
Дөнгөж төрсөн хүүхэд 3.25 кг жинтэй, биеийн байдал нь хэвийн ч өндөр халуун нь буурахгүй байгаа гэж Ухань хотын Эрүүлийг хамгаалах хорооноос мэдээллээ. Тус хороо өвчтэй эхээс урагт халдварлах боломжтой болсон тул энэ төрлийн судалгаанд анхаарлаа хандуулж байгаа аж.
Коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын улмаас 28262 тохиолдол бүртгэгдэж, 565 хүн амиа алдан, 911 хүн бүрэн эдгэрээд байна.
Эх сурвалж: NPR
Сэтгэгдэл ( 1 )
Yasan hetsvv yum be