БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн эрдэмтэд шинэ төрлийн 2019-nCoV коронавирусийг 40 минутын дотор оношлох зөөврийн багаж бүтээлээ гэж өнөөдөр /2020.02.07/ South China Morning Post сонин мэдээлжээ.
Багажийг Хятадын хэд хэдэн хот, тухайлбал халдварын голомт болох Хубэй мужид ашиглаж эхэлжээ. Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Вэнь Вэйзягийн хэлснээр, тус их сургуулийн эрдэмтдийн баг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжингийн өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс коронавирусийн генийн дарааллын талаар мэдээлэл авсан даруйдаа уг багажийг бүтээх ажилд оржээ.
Одоогоор, коронавирусийг оношлоход полимеразын гинжин урвалын аргыг ашиглаж байна. Энэ тохиолдолд вирусийг илрүүлэхэд гурав хүртэл цагийн хугацаа шаарддаг аж.
Үүнээс өмнө Вэнь Вэйзя тэргүүтэй эрдэмтдийн энэхүү баг шувууны болон гахайн томууг шуурхай оношлох багаж бүтээж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Mongold oruulj ireechee emyamniihaan