ЗИНДАА 2020.02.07 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

#1 ЦУВРАЛ III: ОЮУТОЛГОЙ "СУДЛААЧИД" СЭРЭЭРЭЙ
 


Оюутолгойн гэрээг ӨӨРЧЛӨХ ёстой гэж чанга дуугаар хэлэгсэд өнгөрсөн арван жилд олон байсан. Улс төрийн гуравдагч хүчнүүд, иргэний нийгмийн төлөөллүүд, тэмцэгчид гээд тоочоод байвал урт дараалал болох биз. Тэгвэл тэр олон жил тэдний ярьсан, хүсэж хүлээсэн нөгөөх өөрчлөлтийн салхи нь салхилж мэдэхээр байгаа яг энэ цаг үед тэд харин эсрэгээ чимээ анир багатай байх шиг. Ер нь бол асуудлыг зориудаар хөөсрүүлдэг хэсэг бол одоо чимээгүй байсан нь дээр л дээ. Харин гэрээнд өөрчлөлт хийх үндсэн шалтгаануудыг уг үндэстэй нь гаргаж ирээд, тайлбарлаад, шийдлийг ойртуулах чадамжтай хэсэг нь өдийд зөвхөн яриад зогсохгүй, илүү санаачилгатай, оролцоотой байх ёстой цаг л даа.

Гэрээг өөрчлөх ёстой гээд гудамжинд жагсаад байдаг хэр нь хөрөнгө оруулалтын гэрээг уншиж, харчихаагүй тэмцэгчид байдгийг нийгмээрээ мэддэг болсон байх. Тиймээс ч гэрээний автор болох С.Баярцогт нарын нөхдөд  “Наад гэрээгээ унш” гэж нийтээрээ загнуулсаар өдийг хүрсэн. Уг нь ч уншсан, харсан, судалсан хэсэг байгаа л даа. Гэсэн ч сүр бараа ихтэй тэмцэгчдийн сахруулсан  хөөс бодит байдлыг бүдгэрүүлээд байдаг гэмтэй. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Д.НЯМХҮҮ: КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ 7 ТОХИОЛДЛЫГ МОНГОЛД ШАЛГАЖ БАЙНА


ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдрийн буюу хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байна.

Ховд аймагт хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан. Дархан-Уул, Ховд аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн.

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд сайн унтаж амрах, ядрахгүй байх хэрэгтэй. Гадуур аль болох явахгүй, олон хүнтэй газраар зорчихгүй байхыг анхааруулъя. Хувь хүмүүс эрүүл мэндийн сахилга батаа сайн хангаж, коронавирусийн халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээлэл гаргахгүй байх тал дээр хэвлэл мэдээллийн салбарын та бүхэн анхаараарай. Худал ташаа мэдээлэл гаргах, олон нийтийг айдаст автуулах нь эргээд улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй” гэлээ.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 Н.ТӨГСЦОГТ: БИ WBC ХОЛБООНЫ АНХНЫ МОНГОЛ АВАРГА БОЛНО
 


Энэ бямба гарагт буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд чухал тулаан болно. Энэ тулаанд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цол хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, манай “King Tug” Нямбаярын Төгсцогттой хийх юм.

Н.Төгсцогт “Миний хийх ёстой зүйл бол Гэри Расселиас илүү тулалдах. Намайг туршлага дутуу гэж тэр хэлсэн ч алдаж байна гэдгийг нь харуулах болно. Гэри Бямба гарагт гэнэтийн “бэлэг” авах болно. Бокс сонирхогчид сайхан тулаан үзэх болно. Гэри Рассель агуу аварга. Гэхдээ би энэ жингийн шинэ дэлхийн аварга болох болно. Би бэлтгэлээ маш сайн базаасан. Би WBC холбооны хагас хөнгөн жингийн анхны монгол аварга болохыг хүсэж байна” гэжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ИСТАНБУЛД ОСОЛДСОН ОНГОЦОНД ХОЁР ХҮҮХЭД БАЙЖЭЭ
 


Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд энэ сарын 5-ны орой газардах үеэрээ осолдсон “Boeing 737-800 NG” онгоцонд 171 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан билээ. Ширүүн салхи, борооны улмаас газардах үеэрээ хөөрөх, буух зурвас даван гурван хэсэгт хуваагдаж сүйрсэн онгоцонд хоёр хүүхэд байжээ. Ослын улмаас нас барсан хүмүүсийн тоог гурав гэж зарласан билээ. Гэмтэж бэртсэн 150 гаруй хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа аж.

Истанбул хотын дарга Али Ерликайя мэдэгдэлдээ “Pegasus агаарын тээврийн компанийн онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас хөөрөх, буух зурвасыг 50-60 метр давсан” гэжээ. Онгоц гурван хэсэгт хуваагдсаны дараа гадна төдийгүй дотор нь ч гал гарч байсан аж. Гэхдээ галыг маш түргэн унтрааж чадсан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ДЭЛХИЙН 4 УДААГИЙН АВАРГА СОЛДАТОВА АМИА ХОРЛОХ ГЭЖ ОРОЛДСОН УУ!
 


Уран сайхны гимнастикийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын нэг Александра Солдатова амиа хорлох гэж оролдон, Москва хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа мэдээ ОХУ-ын спортын ертөнцийг шоконд орууллаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top