Хубэй мужид өндөр барилгуудын цахилгаан шатыг унтраажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 37872 болж, 724 хүн нас барж, 2050 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ. Одоогоор 31744 өвчтөн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 6101 өвчтөний биеийн байдал хүнд байна. Сүүлийн нэг хоногт нийт 3399 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол, 510 хүн эмнэлгээс гарч, 86 өвчтөн нас баржээ. Нэг хоногийн дотор биеийн байдал нь хүнд байгаа хүний тоо 1280-аар өсжээ. Түүнчлэн, 27.6 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 190 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.

-Японы Ёкохама хотын боомтод карантинд ороод буй “Diamond Princess” усан онгоцны зорчигчдын дунд халдвар авсан хүний тоо гурваар нэмэгдэж, нийт 64 болоод байна. Нэмж халдвар авсан зорчигчдын иргэншлийн талаар мэдээлэл ирээгүй байна.

-Бээжин хотод төрсөн өдөр, хурим найр зэрэг арга хэмжээг тэмдэглэхийг хоригложээ. Ханжоу, Наньчанг зэрэг хотуудад өдөрт гадагшаа гарах гэр бүлийн гишүүдийн тоонд хязгаарлалт тавиад байна.

-Хубэй мужид өндөр барилгуудыг цахилгааныг шатыг унтраажээ.

-Хонконг эх газрын Хятадаас ирж буй хүн бүрийг хоёр долоо хоногийн карантинд оруулж эхэлжээ. Зорчигчид зочид буудлын өрөө эсвэл улсын төвүүдэд өөрсдийгөө тусгаарлах ёстой бол Хонконгийн оршин суугчид гэртээ хөл хорионд байх гэнэ. Шинэ дүрмийг зөрчсөн тохиолдолд торгууль оногдуулах, хорих хүртэл шийтгэл оногдуулах аж. Хонконгт коронавирусийн халдвар авсан 26 тохиолдол батлагдаад байна.

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Вашингтон 2019-nCoV коронавирусийн дэгдэлттэй тэмцэхэд зориулж Хятад улсад 100 сая ам.долларын тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. АНУ Хятад улс болон халдвар тархаад буй бусад улс оронд шууд болон олон улсын байгууллагуудаар дамжуулан 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ. Энэ долоо хоногт АНУ нийт 17.8 тонн эмнэлгийн хэрэгсэл, маск, халат, боолт зэргийг хүргүүлсэн байна.

-Газрын тосны нөөцөөр баялаг Экваторын Гвиней улс “ах дүү” Хятадын ард түмэнд хоёр сая ам.долларын хандив өргөхөө мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(77.2.41.30) 2020 оны 02 сарын 10

chamlahaar changa ... bolnoo

0  |  0
b(202.21.107.72) 2020 оны 02 сарын 08

manaih tgsen 200 hany myngan dolloar haha

0  |  0
Top