Коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотын бодит байдал, халдварт өвчинтэй тэмцэж байгаа ажлын үнэн царайг харуулж байсан иргэний сэтгүүлчийг баривчилжээ.
Өдгөө 34 настай иргэний сэтгүүлч Чен Циушиг ар гэрийнхэн нь алга болсон гэж үзэн цагдаагийн газарт баасан гарагийн өглөө хандсан байна. Улмаар орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 09-ний өглөө цагдаагийн газар цагдан хорьсон гэж мэдээлжээ.
Тэрбээр "WeChat" болон "Weibo" зэрэг нийгмийн сүлжээний хуудаст Ухань хотын нөхцөл байдлыг харуулсан дүрс бичлэг оруулж, мөн түүнчлэн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан юм. Түүнийг олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ тараасан гэж үзэн хэрэг нээж, улмаар цагдан хорьсон байна.
Чен Циушиг цагдан хорьсон тухай мэдээлэл тархмагц “WeChat” болон “Weibo” зэрэг нийгмийн сүлжээний хуудсаар түүнийг суллахыг шаардан олон хүн сэтгэгдэл бичжээ. Барууны хэд, хэдэн агентлагууд ч түүнийг суллахыг шаардан мэдээ, нэвтрүүлэг бэлдсэн байна.
Чен Циуши нь Ухань хотын харьяат биш ч гэсэн нэгдүгээр сарын 24-нөөс хойш хөл хорио тогтоосон Ухань хотод очин бодит нөхцөл байдлыг харуулсан мэдээллээр интернэт ертөнцөд влог видео оруулж байжээ. Хятадын фейсбүүк гэгдэх "Вейбо" хуудсыг хятадын 740 мянган хүн дагадаг гэх мэдээлэл бий.
"Би огтхон ч цуурхал, худал мэдээлэл тараахгүй гэдгээ амлая. Үнэн ямар ч тохиолдолд далдлагддаггүй юм" гэж Чен Циуши цахим хуудастаа бичиж байжээ.
Түүний хувьд өнгөрсөн наймдугаар сард Хонконгийн жагсаалын тухай видео бэлдэн интернэт орчинд цацсаныхаа төлөө саатуулагдаж байсан удаатай.
Сэтгэгдэл ( 7 )
hujaa nar inged nuuj daraad bdiinn,,tgd hutsaa aldaad.. tsaanaa olon hvn nas barsan bgaadaa
Ter hvn hudlaa ym yriagvi.svr badruulj sinsaatslaagvi.delhii niotere bidend tuslach gsn videog l oruulj bsn.sullah heregtei.hytad ulsiin zasgiin gazriin bodlogo oorsdoo bdliig hvndrvvlj bn.
Hyatad huuchin shigee tm hatuu bodlogo barihaa bolisn, unenii duu hooloig sonsdg bolj bga gj bodoj bsn uymsn. Ymr north korea bish de, arai ch de. Ter zaluug sullaasai!
Sullaaachdee araichdee ene niigemd chine unen ug helsen hun yl edlehuu
Sulal dulal,bvv hori guiya!
za hurdan sullaa. Si jin pin guia.
Үнэн мэдээ гаргасны нь төлөө сэтгүүлчийг хорьсон үнэн бол олон нийтэд хохиролтой Хятад улсын нэр хүндэд муу нөлөөтэй тоогүй явдал байна. Тэр сэтгүүлчийг нэн даруй суллаасай билээ. Үнэн мэдээлэл эгэл олонд хэрэгтэй.