БНХАУ шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүнтэй хавьталд орсон эсэхийг шалгах тусгай аппликэйшн нэвтрүүлсэн талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.
Хятадын Alipay, WeChat, QQ сүлжээгээр дамжуулан QR кодыг уншуулан тус апп-ыг татаж авах боломжтой аж. Гар утасны тусламжтайгаар нэр болон иргэний үнэмлэхийн дугаар оруулж, халдвар авсан хүнтэй харьцаж байсан эсэхийг шалгах хүсэлт илгээх ёстой гэнэ.
Аппликэйшныг “China Electronics Technology Group” компани Хятадын Төрийн зөвлөлийн Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны дэмжлэгтэйгээр боловсруулсан байна. Халдвар авсан хүнтэй хавьталд орно гэдэгт халдвар авсан болон халдвар авсан байж болзошгүй, халдварын шинж тэмдэг илэрсэн хүнтэй хамгаалах хэрэгсэлгүйгээр тодорхой зайд хамт байхыг ойлгох аж.
Түүнчлэн, галт тэрэгний купе зэрэг хаалттай орчинд бусад халдвар авсан хүнтэй байсныг мөн хавьталд орсон гэж үзэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )