Коронавирус: Өвчтөнүүдийн эдгэрэлтийн түвшин нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Шинэ төрлийн 2019-nCov коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн дунд эдгэрэлтийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, 8.2 хувьд хүрлээ гэж Хятадын Эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч Ми Фэн мэдэгджээ.

Хубэй мужийн Ухань хот болон Хятад улс даяар эдгэрсэн өвчтөнүүдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар /2020.02.10/ халдвар авсан өвчтөнүүдийн 8.2 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сарын 27-нд энэ үзүүлэлт 1.3 хувьтай байсан гэж тэрбээр онцолжээ.

Ми Фэний мэдээлснээр, Хубэй мужид энэ үзүүлэлт 6.1 хувьд хүрсэн бол нэгдүгээр сарын 27-ны байдлаар дөнгөж 1.7 хувьтай байжээ. Ухань хотод эдгэрэлтийн түвшин 6.2 хувьтай байгаа бол мөн хугацаанд 2.6 хувьтай байсан аж.

Энэ нь эмчилгээ болон эмнэлгийн тусламж үр дүнгээ өгч буйг илтгэж байна гэж тэрбээр онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top