Хубэй мужийн намын хорооны даргыг огцруулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

БНХАУ-ын Коммунист намын тэргүүлэгчдийн шийдвэрээр Хубэй мужийн намын хорооны дарга бөгөөд Онцгой комиссын дарга Жан Жин, Хубэй мужийн Эрүүлийг хамгаалах хорооны дарга Лиу Йенци нарыг огцруулжээ.

Коронавирусийн халдварын голомт болсон мужид гүйцэтгэх удирдлагаар хангаж ажиллаагүй, эрүүлийг хамгаалах талаар ажил зохион байгуулахад хойрго хандсан гэх үндэслэлээр дээрх албан тушаалтнуудыг халсан байна.

Одоогоор зөвхөн албан тушаалаас нь огцруулсан бөгөөд ямар нэгэн байдлаар өөр сахилгын шийтгэл оноох эсэхийг хэлэлцэж буй аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр 43103 хүн коронавирусээр өвчилж, 1018 хүн амиа алдан, 4027 хүн эмчлэгджээ.

Эх сурвалж: CNA

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top