Тэтгэврийн зээлийн буцаан олголтод 105 тэрбум төгрөг зарцуулжээ

2020 оны 02 сарын 12

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл буюу зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдсан. Энэ дагуу Нийгмийн даатгалын сангаас нийт 105 тэрбум төгрөгийг тэтгэвэр авагчдад олгожээ.

Тодруулбал, иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврээс суутгаж авсан зээлийн үндсэн төлбөрийг буцааж олгуулахад 47.5 тэрбум төгрөг, хоёрдугаар сарын тэтгэврээс зээл, зээлийн хүү суутгалгүй бүрэн олгосон 57.5 тэрбум төгрөг олгосон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.72.245.122) 2020 оны 02 сарын 27

50000 төг-ний нэмэгдэл өгч байгаа юу. ямар хүмүүст өгч бйагаа юм бэ

0  |  0
sek(66.181.161.64) 2020 оны 02 сарын 12

Tetgeberiin zeel ogox asuudal you bolj bnaa.

0  |  0
Top