“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжүүлэхээр болсонтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас өнөөдөр /2020.02.13/ мэдээлэл хийлээ.
Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан "Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсын тойрон тархаж буй энэ үед аюулыг хэрхэн даван туулах, сэтгэлзүйгээ зөв удирдах талаар зөвлөмж өгнө. Ард иргэд тайван байх хэрэгтэй. ЭМЯ болон ДЭМБ-аас өдөр бүр шинэ коронавирусийн талаар мэдээлэл өгч байна. Айдас түгшүүр асуудлыг хүндрүүлэхээс биш сайн дүн өгөхгүй. Тиймээс онцгой байдлын үед мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээ, мэдээллийг дагаж мөрдөх нь зүйтэй юм" гэв.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Ц.Ганзориг "ОБЕГ-аас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас гаргасан штйдвэрийг танилцуулъя. Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10-р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь, Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэж заасан.
Өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Гамшгаас хамгаалах алба, бүх шатны Засаг дарга, ААН байгууллагуудын удирдлагад үүрэг болгосон. Мөн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасан. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж гарсан" гэв.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /Хэсэгчлэн/ шилжсэн үед АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Эдгээр 17 чиглэлийн хүрээнд бүх шатны байгууллагууд дагаж мөрдөнө.
Сэтгэгдэл ( 1 )
Хилээ хаа, олон хүн цуглардаг Зах худалдааны төвүүдээ хаа тэгж байж сая жинхэнэ Өндөржүүлсэн бэлэн байдал чинь бодит утгаараа биеллээ олноо,