ОХУ: Коронавирустэй хоёр өвчтөн бүрэн эдгэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

ОХУ-ын Эрүүл мэндийн яам тус улсад коронавирустэй гэж оношлогдсон хоёр өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан тухай мэдээллээ.

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт бүртгэгдсэн коронавирустэй өвчтөн өнгөрсөн долоо хоногт бүрэн эдгэрч улмаар энэ сарын 12-ны өдөр эмнэлгээс гарсан байна.

Харин Тюмень мужид бүртгэгдсэн өвчтөн мягмар гарагт эмнэлгээс гарчээ.  Тюменийн их сургуульд суралцдаг дээрх хятад оюутан оношлогдсоноосоо хойш гурван долоо хоногийн дараа ийнхүү эдгэрсэн байна.

ОХУ-ын Засгийн газар дээрх мужуудад дахин тандалт судалгаа хийхээр болжээ.

Коронавирусийн тархалт өндөр байгаатай холбогдуулан ОХУ-ын талаас БНХАУ-тай визгүй зорчих нөхцөлөө цуцалж, алс дорнодын хятадтай хиллэдэг хилүүдээ хаасан юм.

Хэрэв тус улсад илэрсэн гаднын харьяат иргэдээс дээрх өвчин илэрвэл албадан гаргах тухай ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишускин хэлсэн үгэндээ онцолсон билээ.

Эх сурвалж: AP

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.93) 2020 оны 02 сарын 14

Mishustin shu zov bich

0  |  0
Top