БНСУ “Diamond Princess” хөлөг дээр тусгаарлагдсан иргэдээ ерөнхийлөгчийн онгоцоор нүүлгэн шилжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

БНСУ-ын эрх баригчид Японы Ёкохама хотын боомтод энэ сарын 3-аас хойш карантилагдсан “Diamond Princess” аяллын усан онгоц дээр тусгаарлагдаад буй иргэдээ ерөнхийлөгчийн онгоц явуулж, авахаар болжээ.

БНСУ-ын нисэх хүчний нэг дугаартай онгоц Сөүл хотын зэргэлдээх Соннам цэргийн баазаас мягмар гарагт нисэж, лхагва гарагийн өглөө тус улсын дөрөв, тэдний нэгнийх нь гэр бүлийн хүн болох Японы нэг иргэнийг тээвэрлэн ирэх юм байна. Тус хөлөг онгоц дээр өдгөө БНСУ-ын 14 иргэн байгаагаас ес нь аялагч, тав нь онгоцны багийн гишүүн аж. Тэдний дөрөв нь онгоцыг орхиж явахыг зөвшөөрсөн бөгөөд бусад нь Японд олон жил амьдарч байгаа гэнэ.

Даваа гарагт тус хөлөг онгоц дээр коронавирусээр халдварласан дахин 99 шинэ тохиолдол бүртгэж, нийт 454 зорчигч халдвар авсан нь батлагдаад байгаа бөгөөд эл онгоц Хятад улсын нутаг дэвсгэрээс гадна коронавирусийн халдварын голомт болоод байна.

Японы эрх баригчид тус хөлөг онгоц дээр халдвар аваагүй зорчигчдыг лхагва гарагаас /2020.02.19/ эхлэн гаргаж эхэлнэ гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top