Иран улсад коронавирус илэрлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Исламын бүгд найрамдах Иран улсад коронавирусийн анхны хоёр тохиолдол зэрэг бүртгэгдлээ. Сүүлийн үед Иран улсын засаг захиргаа коронавирусээс сэргийлэх арга хэмжээ авсан ч ийнхүү хоёр тохиолдол бүртгэгдлсэн байна.

Ираны нийслэл Тегран хотоос өмнө зүгт 120 км-ийн зайд орших Ком хотоос хоёр тохиолдол илэрчээ. Одоогоор дээрх халдварласан хоёр иргэн аль улсын харьяат болох нь тодорхой болоогүй байна.

 Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр сүүлийн гурван өдөрт Иран улсад сэжигтэй тохиолдлын тоо эрс олширсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байжээ.  

Ком хотын халдварт өвчин судлалын төвд халдварласан иргэдийг хэвтүүлэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй тогтвортой байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: AP

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sar(37.201.171.26) 2020 оны 02 сарын 20

Manaihan zarim ni tsagaan sar hiine geel gaduur vmaa beldeed ybaad bna lee shv BOLGOOMTOI bhgvi bol

0  |  0
Б(139.5.216.12) 2020 оны 02 сарын 19

Монголд хуурамч мэдээлэл тарааж байгаа TV9 болон гадаад мэдээний тоймч Гантулга гуайг зогсоох чадал манайд алга. Харамсалтай. ЗГ өвчнийг нууж Японы хуурамч оношлуураар буруу оношлож байна гэдэг чинь хуурамч мэдээлэл биш үү

1  |  0
Top