Исламын бүгд найрамдах Иран улсын Эрүүл мэндийн яам коронавирустэй гэж оношлогдсон хоёр өвчтөн удалгүй амиа алдсан тухай мэдээллээ.
Ингэснээр Ойрх Дорнодын бүс нутагт тус өвчнөөр амиа алдсан анхны тохиолдол болж байгаа юм.
Иран улсын Ком хотын эрүүл мэндийн төвд энэ долоо хоногийн эхээр коронавирустэй гэж хоёр өвчтөн оношлогдон улмаар өчигдөр Ираны төв телевиз албан ёсоор зарласан юм. Одоогоор амиа алдсан хүмүүс өндөр настан байсан гэдгээс өөр мэдээлэл тодорхой болоогүй байна. Иргэний харьяалал болон холбогдох мэдээллийг Ираны Засгийн газар нууцалж байгаа аж.
Иран улсын Ком хотын Эрүүл мэндийн хороо тус хотод оношлогдсон хоёр хүн амиа алдсантай холбоотойгоор тандалт судалгаа, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна.
Эх суралж: CNA
Сэтгэгдэл ( 0 )