Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Тэрээр, шинэ коронавирүстэй холбоотой үүссэн энэ нөхцөл байдалд мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд төрийн бусад мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд шинэ коронавирүс COVID-19 өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа хэдий ч өндөр эрсдэлтэй гэдгийг цаг ямагт санаж, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, илрүүлэх ажлыг улам сайтар зохион байгуулах, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, өндөр зохион байгуулалт дор хариуцлагатай ажиллаж, энэхүү COVID-19 вирүсийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллах ёстой гэв.
Мөн төрийн бүх мэргэжлийн байгууллагууд, салбар хоорондын уялдаа холбоог цаг алдалгүй шуурхай, үнэн зөв байдлаар хангаж, нийт ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүхий л талаар хангаж ажиллаж байсан туршлага танай байгууллагын бие бүрэлдэхүүнд байгаа. SARS, холер, шувууны томуу өвчний үед ажиллаж тухайн өвчнийг илрүүлж таслан зогсоож байсан туршлагадаа тулгуурлаж өнөөдрийн нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эх орондоо энэ COVID-19 өвчний вирүсийг оруулахгүй байх хариуцлагатай албандаа эзний ёсоор улам сайн, мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ мэрэгжлийн хяналтын байгууллага гэж ёстой нэг самуурчихсан газар арга ч үгүй биздээ монгол улсад хуль байхгүй юм чинь задарч дураараа хүссэнээ хийж л таараа ерөнхий сайдаа энэ улсыг нэг эзэнтэй болгоод өгөөч хуульгүй болохоор нэг хэсэг нь ядуу нэг хэсэг нь баян болоод байна Баячууд нь ядуучуудынхаа мөнгийг дээрэмдээд болохгүй байна ,Ийм байдалтай болохоор хоёр хөрш маань гэсэн дээрэлхээд хамаг байгалийн баялгыг маань дэлхийд байхгүй хямд үнээр аваад улс орныг маань хохироогоод байна туслаач
Агаарын тээврийн либерал хуулийг бүрэн чөлөөлж байж олон авиа компани өрсөлдөнө үнэ буурна миат ажилчидаа үнэгүй нисгэх билет өгдөг шахаа мэтээс болж дэлхийд байхгүй монголоос эхлэлтэй өндөр үнтэй билеттэй. Монголд энэ агаарын тээврийн салбар мөн гадны хямд хүүтэй зээлийн үйлчилгээтэй банкийг оруулж ирэхгүй улстөрийнхөн авилга авдаг болоод л бүрэн чөлөөлж өрсөлдүүлэхгүй байгаа нь үнэхээр эмгэнэл