ТВ8: 1072 хувьцаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Ирэх тавдугаар сарын нэгнээс иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг дансанд нь орж эхэлнэ. Хувьцааны ногдол ашиг иргэн таны брокер диллерийн компанид нээлгэсэн харилцах дансанд орох юм. Тиймээс иргэдэд брокер диллерийн компанид дансаа нээлгэсэн эсэхээ мэдэх, баталгаажуулах ажил үлдэж байна. 

Эхлээд та 1072 хувьцааны дансаа нээлгэж үү үгүй юу гэдгээ үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайт буюу www.schcd.mn хаяг руу орж зүүн доод хэсэгт байрлах иргэд гэсэн харилцах цонхны энд дарна уу гэдэг хэсэгт дарна. Ингээд регистр гэдэг хэсэгт дарж өөрийн РД-аа бичээд I m not a robot хэсгийг товшоод хайх товчлуурыг дарна. Энд таны хувьцаа эзэмшиж байгаа болон брокер диллерийн компанид данс нээлгэсэн эсэх мэдээлэл гарч ирэх юм. Хэрвээ данс нээлгэсэн бол таны хувьцааны дансыг нээсэн брокер диллерийн компанийн нэр хаяг, утасны дугаартайгаа гарч ирнэ. Брокер диллерийн компанид бүртгүүлсэн таны мэдээлэл өөрчлөгдсөн бол тухайн брокерын компани руу залгаж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай. Харин дансаа нээлгээгүй бол өөрийн биеэр дурын брокер диллерийн компаниас сонголтоо хийгээд очих эсвэл онлайнаар иргэдийн дансыг нээж байгаа брокер диллерийн компаниар үйлчлүүлэх боломжтой.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 
1072 хувьцааны дансаа нээлгээгүй 500 мянга гаруй иргэн бий. Эдгээр иргэд иргэний үнэмлэхтэйгээ, бүртгэлийн 5000 төгрөгтэй брокер диллерийн компаниудаар үйлчлүүлнэ.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайтад үйл ажиллагаагаа явуулж байгаа брокер диллерийн компаниудын хаяг, утасны жагсаалт бий. Эндээс та сонголтоо хийж болно. Хорио цээрийн энэ үед яаран дансаа нээлгэх шаардлагагүй онлайнаар бүртгүүлэх боломжтойгоос гадна таны мөнгө тавдугаар сараас төвлөрсөн хадгаламжийн төвд байрших учраас дансаа хэзээ ч нээлгэсэн болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top