Италид коронавирустэй өвчтөн амиа алдав

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 22

Италийн Эрүүл мэндийн яам тус улсад коронвирусийн улмаас амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллээ.

Италийн Падуа хотын харьяат 78 настай эрэгтэй тус вирусийн улмаас амиа алдсан байна. Тэрбээр коронавирустэй гэж оношлогдоод 14 хоноод байжээ.

Тус улсад одоогийн байдлаар коронавирусийн 14 шинэ тохиолдол бүртгэгджээ. Зөвхөн Ломбарид мужид л гэхэд 17 тохиолдол бүртгэгдэн хэвтэн эмчлүүлж байна.

Италийн Эрүүл мэндийн яам үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан тус улсад олон нийтийн арга хэмжээг цуцалж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар цуцалжээ.

Эх сурвалж: RAI

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top