Стивен Содербергийн найруулж, 2011 онд дэлгэцнээ гарсан “Халдвар” /Contagion/ киноны од Гвинет Пэлтроу олон нийтийн сүлжээгээр коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалжээ.
“Сандрал, сэрэмж, түгшүүр, хүлээц, тархалт, суртал ухуулга. Аюулгүй байдлаа сахь, бусадтай гар бүү барь, гараа байнга ариутга” гэж нэрт жүжигчин Гвинет Пэлтроу инстаграм хуудастаа нийтэлсэн байна.
Сүүлийн үед Засгийн газар, Эрүүл мэндийн яамны шийдвэрээр халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Халдвар” киног олон нийтэд үзүүлж байгаа билээ.
Хурц яриа, дүрсний огцом илэрхийлэмжээрээ ялгардаг Стивен Содерберг уг кинондоо сарьсан багваахай гахайн фермд халдвар тарааж, улмаар Хонгконгт ирсэн америк жуулчинд нөлөөлөн хоромхон хугацаанд цар тахал болж буй тухай өгүүлдэг юм.
Тухайн цаг үедээ анагаах ухаан, нийгэм, улс төр талаас нь гайхалтай өгүүлж буй энэ кино коронавирус дэгдэж буй энэ цаг мөчид эргэн олны анхаарлын төвд ороод байна.
Нэрт жүжигчин Гвинет Пэлтроу уг кинонд халдвар анх авсан өвчтөн Бет Эмхоффын дүрийг бүтээсэн билээ.
Одоогоор АНУ-д нийт 60 тохиолдол бүртгэгдэж, АНУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс коронавирусийн халдвар эрчимжих эрсдэлтэй гэж анхааруулсан ч америкийн олон нийт үүнд ач холбогдол өгөхгүй байгаа гэж мэргэжилтнүүд шүүмжилсээр байна
Эх сурвалж: CBS
Сэтгэгдэл ( 0 )