Хятад улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт өвчтөний тал гаруй хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан тухай БНХАУ-ын Эрүүл мэнд, эрүүл ахуйн улсын хороо мэдээлжээ.
Тус улсын нутаг дэвсгэрт нийт 79824 тохиолдол бүртгэгдсэнээс 41625 нь эдгэрсэн нь халдвар авагсдын 52.1 хувийг эзэлж байна. Одоогоор, 32949 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд халдварын голомт болсон Хубэй мужид 66907 халдварын тохиолдол илэрч, 2761 хүн нас барж, нас баралтын түвшин 4.12 хувьд хүрсэн бол бусад тус мужаас гадна нийт 12917 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 109 нь нас барж, нас баралтын түвшин 0.84 хувьтай байна.
Сүүлийн нэг хоногт Хятад улсад нийт 573 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 570 нь Хубэй мужид илэрч, 35 өвчтөн нас барснаас 34 нь Хубэй мужид бүртгэгджээ.
Өнгөрсөн хугацаанд Хятад улсад КОВИД-19 вирусийн халдварын улмаас 2870 хүн нас баржээ. Нэмж 851 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 51.8 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага КОВИД-19 вирусийн халдвар олон улсын хэмжээнд тархах түвшинг “маш өндөр” хэвээр нь үлдээжээ. Хятад улсын газар нутаг дахь аюулын түвшин мөн маш өндөр хэвээр байна.
Сэтгэгдэл ( 10 )
saihan medee bna
ergej dahiad bdag gsn shvv..
Монгол нэртэй хvн та вакцин урьдчилан сэргийлдэг болохоос овчнийг эмчилдэггvй гэдгийг мэдэж ав.
Одоо ерөнхийдөө учраа олоод бх шиг бнаа,хятадууд.Аштай юу даа. Жич: Вакцинаар эдгээж эмчилдэггүй урьдчилан сэргийлдэг юм шдээ, миний хөөрхөн Монголоо. Эдгэрсэн хүн буцаж өвчлөөд бна гэдэг ч, вакцин бол их л хол сонсогдоно бх даа.
үнэхээр сайхан мэдээ бн. Хурдхан бүгдээрээ эдгэрч энэ муухай өвчин бүр арилаасай
Вирусны эсрэг вакцин гараагүй байж яаж эдгэрээд байнаа худлаа мэдээлэл юм бишүү
овоодоо ямар сайн юм бэ
намжаасай билээ дээ
saixan medee bna
Ашгүй дээ .сайхан мэдээ байна.