Энэтхэгийн эрүүл мэндийн яамнаас тус улсад “ковид-19” буюу коронавирусний зургаа дахь тохиолдол илэрсэн тухай мэдээллээ.
"Ковид-19" илэрсэн өвчтөн 69 настай, Италиас ирсэн жуулчин байжээ. Өвчтөний биеийн байдал хэвийн, бусдаас тусгаарлан Жайпур хотын эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Жайпур хотод дээрх өвчтөнтэй хамт зорчиж ирсэн өгүүлэмжтэй италийн 18 иргэнийг тусгаарлажээ.
Энэтхэгийн Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу тус эмнэлгээс дээрх 18 иргэнийг Шинэ Дели дэх Италийн элчин сайдын яаманд хүлээлгэж өгөхөөр хэлэлцээ эхлүүлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )