Дэлхийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тархах эрсдэлийг бууруулах үүднээс дэлхий даяар хүмүүс ажил, гэр, сүм хийдэд үйлддэг зан үйл, дадал зуршлаа өөрчилж байна.
Хятад улс
Тус улсын нийслэл Бээжин хотод зарлалын самбаруудад бусадтай мэндлэхтэй гар барихгүй оронд нь өөрийнхөө хоёр гарын алгыг хавсрах хэлбэрээр мэндлэхийг санал болгосон зураг хуудаснууд өлгөсөн байна. Чанга яригчаар, мэндчилгээний уламжлалт хэлбэр болох гонь шү буюу нэг гараа атгаад нөгөө гарын алганд хүргэх хэлбэрээр мэндчилэхийг зөвлөж байна.
Франц
Тус улсын хэвлэлүүд францчуудын өдөр тутмын мэндчилгээний хэв маяг болох хацар дээр үнсэх болон гар барихаас татгалзахыг уриалж эхэлжээ. Зан үйл судлаач Филипп Лихтфус гар барьж мэндчилэх ёс Дундад зууны үеэс дэлгэрсэн хэмээгээд мэндлэх хүний нүд рүү харахад л хангалттай хэмээн зөвлөж байна.
Бразил
Бразилын эрүүл мэндийн яам Өмнөд Америкийн уламжлалт мате буюу симаро ундааг төмөр соруулаар уухгүй байхыг зөвлөжээ. Үнсэлцэж мэндчилэхгүй байхыг хатуу сануулсан байна.
Испани
КОВИД-19 коронавирус Испанийн хамгийн алдартай шашны зан үйлд “цохилт” өгөх болоод байна. Тэр нь Улаан өндөгний баяраар Гэгээн эх Мариагийн баримлыг үнэсэх ёс. Долоо хоног үргэлжилдэг энэ баяр болоход нэг сар үлдээд байгаа бөгөөд эрх баригчид энэ зан үйлийг хориглож магадгүй байна. Ариун долоо хоногийн туршид сүсэгтэн олон Ариун Мариа болон гэгээнтнүүдийн баримлын гар, хөлийг үнсэхээр урт дараалалд зогсдог байна.
Румын
Хавар эхэлснийг бэлэгдсэн Румыний Мартисор наадмын үеэр гол төлөв эрчүүд эмэгтэйчүүдэд сахиус болгон утас, цэцэг өгдөг байна. Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын Засгийн газар цэцэг, сахиус бэлгэлэхдээ үнсэхгүй байхыг анхааруулжээ. “Үнсэлтийн оронд цэцэг бэлэглье” гэж тус улсын эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Нелу Татару уриалжээ.
Польш
Тус улсад сүмд орж гарахдаа ариун усанд гараа ариутгах зан үйл байдаг бөгөөд коронавирусийн халдвартай холбогдуулан энэ зан үйлийг зөвхөн загалмайг дүрслэн адислах хэлбэрээр орлуулахыг сүсэгтэн олноос хүссэн байна.
Иран
Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас 66 амиа алдаад буй тус улсад шинэ хэлбэрээр мэндчилж буй гурван залуугийн дүрс бичлэг интернетээр ихээхэн түгэж байна. Гараа халаасандаа хийж, амны хаалт зүүсэн гурван залуу бие биетэйгээ мэндлэхдээ хөл хөлөө хөнгөхөн цохиж мэндчилнэ. Мөн Ливанд хамар үнсэж мэндчилэх ёсны оронд дээрх залуусын хэв маягаар мэндчилэхийг уриалжээ.
Шинэ Зеланд
Шинэ Зеландын зарим сургуульд Маори мэндчилгээ буюу хамрынхаа үзүүрийг шүргэлцэж мэндчилэх ёсыг түр хугацаанд халаад байна.
Австрали
Шинэ Өмнөд Уэлс мужийн эрүүл мэндийн сайд Брэд Хаззард иргэддээ гар барихын оронд далан дээр нь хөнгөх алгадах хэлбэрээр мэндчилж байхыг уриалжээ. “Үнсэлцэж болохгүй гэж хэлэхгүй ч үнсэх хүнээ сонгохдоо болгоомжтой хандаарай” гэж тэрбээр онцолжээ.
АНЭУ
Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Катарт ард иргэддээ уламжлалт хамар хамраа нийлүүлж мэндчилэхгүй байхыг зөвлөжээ. Өөр хоорондоо мэндлэхдээ гар барих эсвэл үнсэхийн оронд гараа даллаж байхыг уриалсан байна.
АНУ
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны одуудад шүтэн бишрэгчдээс үзэг, бөмбөг, фунтболк зэргийг авч гарын үсэг зурахаас зайлсхийж байхыг зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 3 )
\nМанайхан ч гэсэн гар барихыг бүр мөсөн болих. Уг нь монголчууд гар барьж байгаагүй, гараа цээжиндээ авч үл мэдэг бөхийж мэндчилдэг байсан, энэ уламжлалаа сэрээе
Haha europuud aimar zavhai zambaraagui ulsuud bolohooroo tanihgui humuus hurtel unseltseed saldagshd teriigee uurchilj chadahuu
Тогтсон ёс заншлыг түрхэн зуурын өвчин өөрлөхгүй.