Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоноор удирдуулсан Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, коронавирусний дэгдэлтийн үеэр ажиллах ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Их Британийн Засгийн газар “ковид-19” буюу шинэ төрлийн коронавирусний эрсдэлийн үнэлгээ, гамшгийн менежмент зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярилцжээ.
Хэрэв “ковид-19” Их Британи даяар тархац нэмэгдвэл төрийн албаны ажилчдын тоог нэмэгдүүлэх, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг дайчлахаар болсон байна.
Их Британийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан онцлох шийдвэрүүдийг хүргэе
- Бага хор хөнөөлтэй вирусээс эхлэн цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй вирусний эрсдэлийн үнэлгээг тооцох
- Шаардлагатай тохиолдолд төрийн бусад байгууллагын хүсэлтээр Батлан хамгаалах яамны харьяа агентлагууд дайчлан ажиллах төлөвлөгөө боловсруулах
- Хэрэв Их Британид коронавирусний тархалт нэмэгдвэл бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоох, ажиллах хүчийг гэрээсээ ажиллах нөхцөлөөр хангах, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг зогсоох
- Ахмад настнууд коронавирусний эрсдэлт бүлэг болохын хувьд тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авах
- Коронавирусний дэгдэлтээс шалтгаалж бизнес эрхлэгчдэд дарамт үүсэх эрсдэлтэй тул зарим төрлийн Татварын хөнгөлөлт үзүүлэх
- Их Британийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цагийн хуваарьт тухайн өвчлөлийн эрсдэлийн үнэлгээг тооцон өөрчлөлт оруулах
- Тэтгэвэрт гараад удаагүй нарийн мэргэжлийн эмч болон төрийн бусад албан хаагчдыг тусгай нөхцөлөөр ажиллуулах
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 1 )
Manaiharhuu l yum bn