АНУ долоо хоног бүр нэг сая хүртэл хүнээс КОВИД-19 коронавирусний шинжилгээ авахад бэлэн гэж тус улсын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс мэдээлжээ.
Ойрын үед нэг сая өвчтөнөөс шинжилгээ авах оношлуурыг түгээх бөгөөд цаашид долоо хоног бүр нэг сая оношлуур үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн, Европын аль ч боомтод зогссон АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний Зургадугаар флотын хөлөг онгоцнуудыг дараагийн боомтод байрлахаас өмнө 14 хоногийн карантинд оруулахаар болжээ. Ингэснээр, Номхон далайн бүсийн бүх улс оронд зорчсон тэнгисийн цэргийн хүчний бүх хөлөг онгоцнууд 14 хоногийн турш далайд хорио цээрт орж, далайчдад коронавирусийн шинж тэмдэг илрэх эсэхийг хянах гэнэ.
Доналд Трампын засаг захиргаа эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдэд коронавирусний эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг судалж байна. Тэдний эмчилгээний төлбөрийг Гамшигтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх боломжийг судалж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
тэгээд аваач дээ. худал гарууд дандаа тэнэгтэх юм