Их Британийн ханхүү Уильям эхнэр Кэйт Миддлтоны хамт Ирландад гурван өдрийн айлчлалаа эхлүүлсэн билээ. Кембрижийн гүнгийн ахайтан айлчлалын эхний өдөр л хоёр хувцас сольж өмсөн ирландчуудыг гайхшируулжээ. Дублины нисэх буудалд “Alessandra Rich” брэндийн ногоон даашинз, “Catherine Walker”-ын урт пальтотой буусан Кэйт орой нь “Vampires Wife” брэндийн тансаг маргад өнгийн даашинзаар гоёсон байна.
Кэйт Миддлтоных шиг даашинзыг өмнө нь Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн, гүнж Беатрис өмсөж байсан юм. Бүсгүй сүйт залуу Эдоардо Моццитойгоо сүй тавьсны дараа анх удаа олны өмнө гарахдаа Кэйтинх шиг ногоон даашинзтай байв.
Их Британийн ханхүүгийн эхнэрийн эрхэмсэг, чамин гоёлууд болон биеэ авч яваа байдал нь ирландчуудыг гайхшируулжээ. Тэд Уильям, Кэйт нарын айлчлалд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
chi uuruu emdee
35 орчим байх
Энэ эмээ хэдтэй вэ?