Их Британийн ханхүү, 37 настай Уильям, түүний эхнэр, 38 настай Кэйт Миддлтон нар Ирландад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Тэд айлчлалын эхний өдөр Дублины түүх, соёлын дурсгалт газруудын нэгэнд зочилжээ. Тэнд Кэйт, Уильям нар шар айрагны музей болох “Гиннесс”-т уригдсан байна.
“Guinness Storehouse” бааранд Ирландад суугаа Их Британийн Элчин сайд Робин Барнеттын зохион байгуулсан үдэшлэгийн үеэр Уильям шар айраг шимтэн уусан бол Кэйт нөхрөөсөө даруу байдлаар биеэ авч явсан ч аяга шар айрагнаас татгалзаагүй гэнэ. Тэдэнтэй хамт байсан зочид гар утас болон камераараа дурсгалтай бичлэг хийж хадгалжээ.
Ханхүү Уильям англи болон ирланд хэлээр хоёр орны нөхөрлөл, хамтын ажиллагааны талаар үг хэлсэн байна. Тэрбээр их ажлаасаа түр хөндийрөн, ирланд пиво амталж, нэг оройг хөгжилтэй өнгөрүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Уугаа л биз
бидэнд хамааралгүй зүйл битгий бичээ. ямар шашин биш