46 настай дуучин Робби Уильямс өөрт нь тохиолдсон таагүй түүхийн талаар ярьжээ. Тэрбээр “Миний эхнэр Айда Филд байгаагүй бол би нас барах байсан” гэж онцолжээ.
Тэрбээр хэдэн жилийн өмнө загасаар хоолны дэглэм барих үеэрээ хурц хордлого авсан байна. Харин түүний эхнэр Айдагийн сандруу зан нөхрийнхөө амийг аварчээ. Эхнэр нь түүнийг эмчид хандахад хүргээгүй бол Робби Уильямс мөнгөн усны хордлогоос болж нас барах байжээ.
“Би өдөрт хоёр удаа загас идэж байсан. Тэр үедээ хордлого авахад эмч нар өмнө нь ийм зүйл харж байгаагүйгээ хэлж байлаа. Би мөнгөн ус, хүнцэлд хордсон байсан” хэмээн Робби дурсжээ.
Робби мөн эхнэр Айдатайгаа учирснаар амьдралын утга учраа олсон, өмнө нь би бүтэлгүй нэгэн байсан гэсэн байна. Тэд 2010 онд гэрлэж, өдгөө дөрвөн хүүхдийн аав, ээж болсон билээ. Хосууд хоёр хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )