Ханхүү Уильямын хүүхдүүд ширүүн борооноор хүнс тараажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Их Британийн ханхүү 37 настай Уильямын том хүүхдүүд аавтайгаа хамт буяны үйл ажиллагаанд оролцжээ. Тэд ширүүн бороог үл тоон өөрсдийн савласан хүнсээ ахмад настнуудад өгсөн байна.

Их Британийн ханхүү Уильям болон түүний эхнэр Кейт Миддлтон нар коронавирусний улмаас тогтоосон хөл хориог үл харгалзан идэвхтэй ажиллаж байгаа билээ. Тэд бүх ажлаа онлайнаар явуулж, цар тахлын улмаас хүнд байдалд байгаа британичуудад тусалсаар байгаа юм. Тус улсад ахмад настнууд эрсдэлтэй бүлэгт харьяалагдаж байгаа учир ханхүүгийн гэр бүл тэтгэврийн хүмүүст тусалжээ.

Зургаан настай ханхүү Жорж, таван настай гүнж Шарлотта нар борооноор ууттай хүнс барин аавтайгаа хамт явж буй зураг олны хайрыг татжээ. Шарлотта охин таван насныхаа төрсөн өдрийг хөл хорионд өнгөрүүлэхдээ коронавирусний эсрэг тэмцэхийг хүссэн байна.

Энэхүү зургийг Кейт Миддлтон авчээ. Ханхүүгийн эхнэр зураг авах сонирхолтой бөгөөд гэр бүлийнхнийхээ зургийг ихэвчлэн авдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top