Их Британийн ханхүү Уильямын гэр бүл хөл хорионы үеэр хотын гаднах харшдаа байгаа аж. Уильям, Кэйт нар гурван хүүхдэдээ гэрийн боловсрол олгох гэж багагүй асуудалтай тулгарч байгаагаа хуваалцжээ.
Тэд цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үеэр гэрээсээ ажиллахын сацуу зургаан настай Жорж, таван настай Шарлотта нарынхаа хичээлийг хийлгэж, хоёр настай Луигаа асарч байгаа юм.
Кэйт Миддлтон хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэх үеэр гэнэтийн асуудлуудтай тулгарч байгаа бөгөөд тухайлбал, ханхүү Жорж дүүгийнхээ хичээлийг хараад өөрийнх нь илүү уйтгартай, хүнд байна гэж гомдоллодог талаар тэрбээр “This Morning”-д ярьжээ.
Уильям, Кэйт нар чөлөөт цагаараа Их Британийн хатан хааны гэр бүлийн бусад гишүүдтэй интернэтээр ярилцах, хүүхдүүдтэйгээ тоглох зэргээр амьд харилцааг чухалчилж байгаагаа ярьсан байна.
Их Британи улс коронавирусний халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж буй таван орны тоонд багтаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )