Их Британийн ханхүү Уильямын эхнэр Кэйт Миддлтон нөхрийнхөө дүү Харритай маш сайхан харилцаатай байдаг билээ. Харригийн гэр бүл Их Британийн хатан хааны гэр бүлээс “өрх тусгаарласан” нь түүний аав Чарльз болон ханхүү Уильямд хүндээр туссан. Тэгвэл Уильямын эхнэр Кэйт ч тэднээс дутуугүй шаналж байгаа аж. Тэрбээр Меган, Харри нарыг нүүсэнд гомдолтой байгаа гэнэ. Гэхдээ Кэйт Харриг их санаж, түүнтэй найзалсан хэвээрээ байхыг хүсэж байгаа аж.
“Кэйтэд амрах зав гардаггүй ч жаахан чөлөө гарвал л Харригийн тухай бодож, шаналдаг. Тэд маш дотно нөхөрлөдөг байсан. Кэйт хаалгаа хаачхаад уйлах үе ч байдаг” гэж ордны ажилтнуудын нэг нь ярьжээ.
Харри гэрлэхээсээ өмнө ахынхаа гэр бүлтэй бүхий л цагаа хамт өнгөрүүлдэг байв. Тэрбээр Уильямын хүүхдүүдийн хайртай авга ах, гайхалтай өмөг түшиг нь байжээ. Кэйт Харритай дахиад хэзээ ч хамт байж чадахгүй болчих вий гэж их шаналж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )