Дэмжигчдийнхээ хувийг тэнцүүлж чаджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 04

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп төрийн тэргүүний сонгуулийн сунгаанд тус улсын дэд ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисаас 4%-иар хоцорч явснаа арилгаж, дэмжигчдийнхээ тоог тэнцүүлж чадсан байна.

"The New York Post" сонины газрын захиалгаар явуулсан сүүлийн санал асуулгын дүн үүнийг гэрчилж байгаа аж. Хоёр нэр дэвшигч сонгуульд саналаа өгөх магадлалтай сонгогчдын дунд адилхан 49%-ийн дэмжлэг хүлээж байна. Харрисыг дэмжигчдийн тоо өмнөх санал асуулгаас хойш 2%-иар буурсан ажээ. 18-34 насны сонгогчдын дунд Харрис 20%-иар илүү санал авсан бол 55-аас дээш насны сонгогчдын дунд Трамп 14%-иар илүү дэмжлэг хүлээж байгаа юм байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top