АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис сонгуулийн сурталчилгаандаа нийт нэг тэрбум орчим ам.долларын хандив цуглуулсан бол түүний өрсөлдөгч Доналд Трамп 400 сая ам.долларын хандив цуглуулжээ.
Холбооны сонгуулийн комиссын мэдээллээр, аравдугаар сарын 15-ны байдлаар, Харрист 118 сая, Трампт 36.2 сая ам.доллар үлджээ. Өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа нийт 1.2 тэрбум ам.доллар зарцуулаад байна.
Байден нэрээ татсанаар сонгуулийн сунгаанд хожуу орсон Харрис гурван сарын дотор нэг тэрбум гаруй ам.долларын хандив цуглуулснаар дээд амжилт тогтоосон билээ.
Өмнөх сонгуулийн сурталчилгааны үеэр ерөнхийлөгчид нэр дэвшигчид нийт 1.85 тэрбум ам.долларын хандив цуглуулснаас Трамп 785 сая, Жо Байден 1.06 тэрбум ам.доллар олжээ. Трампт хамгийн их хэмжээний хандивыг тэрбумтан Тимоти Меллон 150 сая, Илон Маск 120 сая ам.доллар хандивласан байна. Түүнд нийт 50 орчим тэрбумтан хандив өгчээ. Харрисын халаасанд 76 чинээлэг эрхэм бий.
Сэтгэгдэл ( 0 )