КОВИД-19 хүнээс амьтанд халдварлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Хонконгийн шинжээчид удаан зөвлөлдсөний эцэст тусгай захиргааны бүсэд гэрийн тэжээвэр нохой эзнээсээ КОВИД-19 коронавирусний халдвар авсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хонконгийн засгийн газрын мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр коронавирусээр халдварласан хүний тэжээдэг нохойд коронавирусний халдварын ул мөр илэрсний дараа нохойг тусгаарласан. Нохойд өвчний шинж тэмдэг илрээгүй ч хэд хэдэн шинжилгээ сул эерэг дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, халдварын түвшин бага гэсэн дүгнэлтэд Хонконгийн их сургууль, Хонконгийн хотын их сургуулийн шинжээчид санал нэгтэй хүрчээ. Энэ нь коронавирус хүнээс амьтанд халдварласан тохиолдол байж болзошгүй гэж тэд үзэж байна. Нохойг шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд эзэнд буцааж өгөх гэнэ.

Хонконгийн эрүүл мэндийн яам гэртээ амьтан тэжээдэг оршин суугчиддаа амьтанд хүрсний дараа гараа тогтмол угаах, амьтныг үнсэхгүй байх, гэрээ тогтмол цэвэрлэж байхыг сануулжээ. Түүнчлэн, коронавирусний халдвар авсан хүмүүс амьтнаас аль болох зай барихыг зөвлөж байна. Эрдэмтэд гэрийн тэжээвэр амьтан КОВИД-19 халдварын эх үүсвэр эсвэл өөрсдөө өвчилдөг гэсэн нотолгоо хараахан алга буйг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top