Коронавирус бэлгийн замаар халдварладаг уу?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Хятадын молекул биологичид шинэ төрлийн коронавирусээр халдварлаж, эдгэрсэн 35 эмэгтэйн бэлэг эрхтний салст бүрхэвчид коронавирусийн ул мөр илрүүлээгүй байна. Энэ нь КОВИД-19 бэлгийн замаар халдварлах боломжтой гэсэн таамаг эргэлзээтэй болохыг илтгэж байна гэж судлаачид онцолжээ. Тэдний судалгааны ажлыг шинжлэх ухааны цахим ном сан medRxiv нийтэлжээ.

Хүний бэлэг эрхтний салст бүрхэвчийн эсэд АСЕ2 хүртэхүй байдаггүй аж. Коронавирус энэ хүртэхүйг ашиглан шинэ бие организм дамждаг байна. Коронавирусээр халдварласан эмэгтэйчүүдээс хамтрагчид нь халдвар аваагүй болохыг судлаачид тогтоосон байна. Гэхдээ коронавирус бусад замаар халдварласан байхыг үгүйсгэхгүй гэж тэд онцолжээ.

Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шинэ төрлийн коронавирус зөвхөн агаар дуслын замаар бус бэлгийн замаар мөн халдварлах боломжтой гэх мэдээлэл гарсан билээ. Энэ таамгийг Ухань хотын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд практик дээр судалсан байна.

Судалгаанд өнгөрсөн нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 18-ны хооронд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байсан Уханийн 35 оршин суугч эмэгтэйг хамруулжээ.

"Шинжилгээ сорилтууд коронавирус бэлгийн замаар халдварлах боломжийг бараг бүрэн үгүйсгэж байна" гэж эрдэмтэд дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.35.199) 2020 оны 03 сарын 07

Наадхи чинь зүгээр л ханиад ш дээ . \nҮхлийн хувь маш бага . \nНийт тохилдын талаас илүү нь эдгэсэн . \nНас барсан хүмүүс нь дандаа хөгшин хууч өвчтэй хүмүүс .

1  |  0
zochin (64.119.24.2) 2020 оны 03 сарын 06

Бэлгийн харьцаа битгий хэл гар барих , 1метр дотор ярилцахад халдварлана гээд байхад тэнэг хүмүүс хуурч байгаа юм шиг элий балай юм бичдэгээ болимоор юм.

0  |  0
damn(202.179.24.28) 2020 оны 03 сарын 06

uaass surteshd gants l amidarah yum chini

1  |  0
Zochin(103.57.93.100) 2020 оны 03 сарын 06

Амьд үхдэлийн тахал дамжих

0  |  0
eruul hun(5.173.20.9) 2020 оны 03 сарын 06

yun teneg yum be buh salstaar haldana sh dee ymar gaj donton n hudlaa bichdeg bnaa

0  |  0
Зочин(202.9.40.170) 2020 оны 03 сарын 05

масктай үнсэлцэх нь жоохон золигийн байх бусдаар болох байх аа

0  |  0
Эрүүл мэнд(39.115.114.99) 2020 оны 03 сарын 05

Шээснээс өвчин илэрсэн. Тэхээр шээсний сүьээр халдана

0  |  0
Эрүүл мэнд(39.115.114.99) 2020 оны 03 сарын 05

Амаа р олон өвчин халдана

0  |  0
Эрүүл мэнд(39.115.114.99) 2020 оны 03 сарын 05

Гэхдээл шээс бааснаас нь илэрч байгаа юм чинь шээсний сүвээр халдана

0  |  0
Эрүүл мэнд хамгаас (39.115.114.99) 2020 оны 03 сарын 07

Үнсэлцвэл маш олон өвчин халдана

0  |  1
b(103.14.38.10) 2020 оны 03 сарын 07

za ashgui de ,yadaj taivan sex hiivel ashtai yu

1  |  1
Top