КОВИД-19: Айю 315 сая вон хандивлалаа буюу түүний 5 том хандив

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Айю тун өгөөмөр сэтгэлтэй хүн гэдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн оны 12 дугаар сард “Forbes Asia” сэтгүүлээс түүний буяны ажил, хандивыг тооцоолон гаргасан. Айю урлагийн ертөнцөд орсноосоо хойш нийт 1,5 тэрбум вон (1,25 сая ам.доллар) БНСУ төдийгүй гадаадын буяны байгууллагуудад хандивлажээ.

Ингээд түүний таван том хандивыг танилцуулж байна.

1. Коронавирус — 315 сая вон

Шинэ төрлийн COVID-19 вирус тархсанаас хойш Айю маш олон удаа хандив өргөсөн. Тэр долоо хоногийн дотор нийт 260 сая воныг дөрвөн буяны байгууллагад хандивласан. Энэ мөнгөөр халдвартай тэмцэж байгаа эмнэлгүүдэд багаж хэрэгсэл, бага орлоготой айл өрхүүдэд маск худалдан авч өгөх юм. Мөн Янпхён дахь хүүхдийн эмнэлэгт 20 сая, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн төвд вирусний аюулаас урьдчилан сэргийлэхэд зориулан 15 сая вон хандивлажээ.

2. Сокчогийн түймэр — 100 сая вон

2019 оны дөрөвдүгээр сард Сукчу (Канвонь) болон Кусонд аймшигт түймэр гарсан. Хоёр хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэргүй болсон билээ. Нийт 2000 байшин барилга галд өртөж, 5 тэрбум воны (4,1 сая ам.доллар) хохирол учирсан. Айю гал түймэрт хохирсон хүүхэд багачуудад зориулан, 100 сая вон (84000 ам.доллар) өргөсөн.

3. Хүүхэд багачууд — 600 сая вон

Айю хүүхдийн “Ногоон шүхэр” байгууллагад олон удаа хандив өгч байсан. Эхлээд 2015 оны тавдугаар сард Хүүхдийн баярыг тохиолдуулан 100 сая вон (84000 ам.доллар) өгч байсан бол 2018, 2019 оны хүүхдийн баяраар ч мөн адил 100 сая вон, уран бүтээлийн 10 жилийн ойгоороо, 2018, 2019 оны Зул сарын баяраар их хэмжээний мөнгө хандивлаж байлаа. Айю дээр дурдсан Сокчхогийн түймрээс гадна хүүхэд багачуудад нийт 600 сая вон (500000 ам.доллар) зориулжээ.

4. Ахмад настан — 150 сая вон

Айю ахмад настнуудад ч их тусалдаг. Ахмад настны “Bangbaedong” санд 2016 оноос эхлэн таван удаа 10 сая воны (8400 ам.доллар) хандив өргөж байжээ. 2019 оны 12 дугаар сард Солонгосын ахмад настанд туслах нийгэмлэгт мөн 100 сая воны тусламж үзүүлсэн.

5. Севоль хөлөг — 250 сая вон

2014 оны дөрөвдүгээр сард Севоль хөлөг онгоц живэхэд 300 хүн амь насаа алдсаны ихэнх нь хүүхдүүд байлаа. Айю тэр жил найман тоглолт зохион байгуулж, бүх орлогоо хөлөг онгоцны ослын хохирогч болон амиа алдсан хүмүүсийн ар гэрт зориулсан. Энэ нь 250 сая вон (210000 ам.доллар) болж байв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.162) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(102.89.46.162) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(103.212.116.177) 2020 оны 03 сарын 11

Ямар сайхан сэтгэлтэй, дотор, гаднаасаа гэрэлтсэн авьяаслаг бүсгүй вэ. Агуу юмаа өгөөмөр сэтгэл гэж. Танд сайн сайхныг хүсье

0  |  0
Зочин(37.76.12.252) 2020 оны 03 сарын 10

Өөрөө их ядуу өссөн гэдэг. Од болоод ч бусад шигээ их зантай болоогүй, авьяастай хөөрхөн ч охин

1  |  0
irgen(202.21.117.178) 2020 оны 03 сарын 09

setguulcnee gacnigaa oilgomjtoi bicneecn buyu gesen yamar ytgatai ug orvoo

0  |  0
Top