Энэтхэгт гурван настай хүүхэд коронавирусээр халдварлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Энэтхэгийн Керала мужид гурван настай хүүхдээс шинэ төрлийн коронавирус илэрчээ. Хүүхэд гэр бүлийн хамтаар саяхан Италиас ирсэн гэнэ.

Эл бяцхан өвчтөн тус улсад бүртгэгдсэн 41 дэх тохиолдол болж байна. Өнгөрсөн хугацаанд тус улсад коронавирусээр халдварласан гурван өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нисэх онгоцны буудал дээр гурван настай хүүгийн биеийн халууныг хэмжихэд, хүү өндөр халуунтай байсан бөгөөд түүнийг эцэг эхийн хамтаар хорио цээрт оруулжээ. Даваа гарагт хүүгийн шинжилгээ хариу эерэг гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top