Барааны зах, бөөний худалдааны төвүүдийг ХААХ чиглэл өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зах, худалдааны төвүүдийг хаах чиглэл өгч, судалгааг яаралтай хийж өнөөдөр /2020.03.10/-ийн дотор шийдвэрлэхийг үүрэгдлээ. 

Тодруулбал, барааны зах, бөөний худалдааны төвүүдийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хязгаарлах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ хоригт хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр орохгүй юм байна.

Top