Өвөрхангай аймаг хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Франц улсын иргэнээс Ковид-19 халдварын шинж тэмдэг илэрч, халдвар авсан нь тогтоогдсон.

Үүнтэй холбогдуулан аймаг, сум, хотоос гарах, орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.10/ 07:00 цагаас 2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасныг Өвөрхангай аймаг хэрэгжүүлж эхэлжээ.

 Өвөрхангай аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top