КОВИД-19 коронавирусний халдварын дэгдэлт дэлхийн хэмжээний цар тахлын шинжтэй болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Гэхдээ энэ нь хүн төрөлөхтний түүхэн дэх хянаж болох анхны цар тахал байх болно гэж тэрбээр онцолжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, коронавирусний халдвар дэлхийн 105 оронд тархаж, нийт халдвар авсан хүний тоо 113358 хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд нас барсан хүний тоо 4009 хүрч, нийт 63913 өвчтөн эдгэрчээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Хятад улсад 80754 (нас барсан 3136), Итали 9172 (нас барсан 463), Өмнөд Солонгос 7513 (нас барсан 54), Иран 7161 (нас барсан 237), Франц 1191 (нас барсан 21), Герман 1139 (нас барсан 2), Испани 1024 (нас барсан 28) тохиолдол бүртгэгдээд байна.
-АНУ-ын Вашингтон мужийн Киркланд хотын асрамжийн газарт шинэ төрлийн коронавирусний тархалт дэгдэж, 31 өндөр настан халдвар авчээ. Асрамжийн газарт халдварын улмаас 19 хүн нас барсан бөгөөд тус газарт нийт 120 орчим өндөр настан амьдардаг байна.
-Францын соёлын сайд франк Ристер шинэ төрлийн коронавирусээр халдварласн болох нь батлагджээ. Тэрбээр Парис дахь гэртээ байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж.
-Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху хилийн чанадаас тус улсад зорчиж буй гадаадын бүх иргэдийг хоёр долоо хоногийн хорио цээрт оруулахаар болжээ..
-Румыний эрх баригчид энэ сарын 11-22 хооронд бүх цэцэрлэг, сургуулийг түр хаахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )