Франц иргэнтэй хамт ирсэн иргэнийг АЙМГИЙН ЭМНЭЛЭГТ тусгаарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн Баян-Өлгий аймгийн харьяат иргэнийг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр /2020.03.10/ тусгаарлалаа.

Одоогоор иргэн Н-ын биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй гэх мэдээллийг албаныхан өгч байгаа ба тэрбээр гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор Улаанбаатар хотод буужээ.

Улмаар иргэн Н зургаан хоногийн турш нийслэлд байсан бөгөөд энэ сарын 8-ны өдөр "Хүннү эйр" компанийн онгоцоор Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод очжээ.

Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн тухайн өдрийн нислэгээр нийтдээ 44 зорчигч зорчсон бөгөөд тэднийг гэр гэрт нь тусгаарлаад байгаа аж.

Top