Ч.Улаан: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Улсын Онцгой комиссын 11 дэх хуралдааны үеэр хүнсний хангамжийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Бий болсон нөхцөл байдалд балмагдах нь эрсдэлтэй. Ялангуяа хүнсний асуудалд туйлын шуурхай бөгөөд үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал байна. Өнөөдөр хүнсний зах, сүлжээ хаагдахгүй. Тэр битгий хэл орон нутаг болон импортоор орж ирэх хүнсний асуудалд ямар ч хориг байхгүй. Графикийн дагуу хийгддэг, хүнсний хангамж хэвийн үргэлжилнэ. Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас ялангуяа стратегийн хүнс буюу найман нэрийн гол хүнсний бүтээгдэхүүний 3-4 сарын нөөцийг бий болгосон байгаа. Дотоодын нөөц хангалттай байгаа. Өнөөдрийн бий болсон нөхцөл байдлаас шалтгаалаад бүх төвшинд хүнсийг хэмнэлттэй хэрэглэх шаардлага бий болсон. Буруу ташаа мэдээллээс үүдээд хүнсийг зохиомлоор хомсдуулах, үнийн хөөргөдөл бий болгох нөхцөл үүсээд байна. Яаманд 109 малчин лавлах 24 цагаар ажиллаж байгаа ба бүх утаснаас үнэ төлбөргүй холбогдоно. Хүнсний хангамж, үнэ хөөргөдлийн тухай мэдээллийг хүлээн авч шалгаж байна” хэмээв.

Top