Коронавирусээр өвчилсөн 57 настай Франц улсын иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ХӨСҮТ-д авчран, эмчилгээ хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
ЭМЯ-наас яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Франц улсын иргэнийг өнөөдөр өглөө 09.38 цагт ХӨСҮТ-д авчирчээ.
Тухайн иргэнийг Улаанбаатарт авчрахад тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа гэсэн мэдээллийг ЭМЯ өгч байна.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА